Хан Алтай орд нь далайн түвшнээс дээш 2,600м өндөрт байрладаг нь одоогоор Монгол улсын хэмжээнд хамгийн өндөрт нээгдсэн ил уурхай
Хан Алтай ресурс компанийн уурхайн талбай нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Наран багт байрладаг бөгөөд УБ хотоос 1,000км, аймгийн төвөөс 100км зайд, 6793 га өргөн уудам талбайг хамарсан, 98.58 сая тонн алтны хүдрийн нөөцтэй ба 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 86.73 тонн алтны нөөц тогтоогдсон байна.
Хан Алтай орд нь неопротерозой – кембрийн үеийн нуурын бүсийн террейнд оршдог. Тус ордын алтны эрдэсжилт нь нийт 4 х 7 км талбайг хамарсан кварц – серицит – сульфидийн эрдэсжилттэй галт уулын чулуулагт агуулагдсан байдаг.
Түүнчлэн тухайн төсөл нь хоёр үе шатаас бүрдэх бөгөөд 1-р үе шатны нийт хөрөнгийн зардал нь 77 сая ам.доллараар хэмжигдэж, хүлээгдэж буй борлуулалтын орлого нь 749 сая долларт хүрч хөрөнгө оруулалтын эерэг өгөөжийг харуулж байна.
3 сая.тн / 1 жилд
Исэлдсэн хүдэр баяжуулах үйлдвэр байгуулах
5 сая.тн / 1 жилд
Анхдагч хүдэр баяжуулах үйлдвэр байгуулах
Хан Алтай уурхайн дэд бүтэц
Цахилгааны шугам
35 кВ-ын цахилгааны шугамаар улсын нэгдсэн сүлжээнд холбогдсон
Түлшний станц
Нэг долоо хоног хүртэлх түлшний зарцуулалтыг хадгалах станцын бүтээн байгуулалт
LTE дэмжлэг
Уурхай нь LTE дэмжлэгтэйгээр үүрэн холбооны нэгдсэн сүлжээнд холбогдсон
Кемп
Оффис, ресторан, биеийн тамирын заал, амьдрах байр зэрэг 290 хүний кемпийн бүтээн байгуулалт
Агуулах
Тэсрэх болон химийн бодисын агуулах, засвар үйлчилгээний цех байгуулсан
Дизель генератор
Боловсруулах үйлдвэрийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах 3.7 МВт хүчин чадалтай дизель генератор суурилуулсан
Уурхайн байршил: Хан Алтай Ресурс компанийн уурхайн талбай нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Наран багт байрладаг бөгөөд УБ хотоос 1,000км, аймгийн төвөөс 100км зайд байрладаг.