Khan Altai

Орон нутгийн соёлын өвийг хамгаалах

Ирээдүй хойч үедээ өв соёлоо өвлүүлэхийн тулд соёлын баялаг өвөө бид хадгалж хамгаалах ёстой.

Энэ хүрээнд Хан Алтай Ресурс компани ард түмнийхээ уламжлал, үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, түүхийг хамгаалах төсөл, соёлын үзэсгэлэн, өвийг сурталчлах хөтөлбөр зэргийг санаачилан, нутгийн уран бүтээлч, түүхчидтэй хамтран ажиллаж, соёлын үнэт зүйлс, уламжлал, түүхийн олдворуудыг хамгаалах, баримтжуулах зэрэг ажлыг хийж байна.

Түүнчлэн биет болон биет бус соёлын өвийг хянан удирдах, хамгаалах зорилгоор Хан Алтай төслийн үйл ажиллагааны явцад сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй 12 хиргисүүр, 3 сүг зургийг хашаалж, хамгаалалтад авсан. Мөн Говь-Алтай аймгийн “Соёл урлагийн газар”-тай хамтран улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт байрлаж буй 42 соёлын биет өвийг хамгаалах ажлыг эхлүүлж, эхний 3 биет өвийг сөрөг нөлөөлөлд өртөхөөс сэргийлж стандартын дагуу хашиж хамгаалсан байна.