Khan Altai

Баруун бүсийн хариуцлагатай уул уурхай өдөрлөг

Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулсан “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” баруун бүсийн чуулга уулзалт 2023.09.14, 15-ны өдрүүдэд Говь Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулагдсан. Энэхүү арга хэмжээг Хан Алтай ресурс компани ивээн тэтгэгчээр оролцож үйл ажиллагаанд оролцож буй төр, хувийн байгууллагууд болон ард иргэдэд Макс групп, Хан Алтай ресурс компанийн ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ-н бодлогын хүрээнд бүс нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж танилцуулсан.

Үйл ажиллагааны дараа Хан Алтай ресурс компанийн уурхайн талбайд төрийн болон уул уурхайн томоохон компаниудын удирдлагууд, зочид төлөөлөгчдийг урьж уурхайн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого чиглэл, тэргүүн туршлагаа хуваалцсан.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.