Уул уурхайн долоо хоног 2023 -д оролцов
Монгол улсын уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас жил бүр зохион байгуулсан салбар томоохон чуулга уулзалт 2023 оны 10-р сарын 09-13-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан. Уг арга хэмжээнд Хан Алтай ресурс компани дэмжигч байгууллагаар оролцож компанийн үйл ажиллагаа, мэдээллийг арга хэмжээнд цугласан салбарын 3000+ зочид, төлөөлөгч нарт танилцуулж мэдээлэл хүргэсэн.
Мөн тус арга хэмжээнд Макс группийн УУХҮ-ийн бизнес хариуцсан захирал Д.Даваа-Очир “Хан Алтай алтны ордыг нээсэн нь: Баруун бүсийн уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр илтгэл танилцуулж Макс групп, Хан Алтай ресурс компанийн талаад дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцсан.
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.