Khan Altai

“Шилдэг үнэт цаас гаргагч”-аар тодорлоо

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгийн шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ өнгөрсөн 12-р сарын 01-нд амжилттай зохион байгуулагдаж, энэ үеэр “Шилдэг үнэт цаас гаргагч” номинацийн эзнээр Хан Алтай Ресурс ХХК-ийг тодрууллаа.

“Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос хойш 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод буй. Энэ жилийн хувьд хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон үнэт цаас гаргагчдыг 15 номинациар өрсөлдүүлж, шилдгийн шилдгийг шалгаруулсан юм.

Хан Алтай Ресурс ХХК-ийн хувьд биржийн бус зах зээлийн “Онцлох бүтээгдэхүүн” биржийн бус зах зээлийн “Шилдэг үнэт цаас гаргагч” зэрэг нэр хүндтэй 2 номинацид нэр дэвшиж, 2022 онд Монголын томоохон гурван андеррайтер болох Голомт Капитал, Ард Секюритиз, Инвескор Капитал компанитай хамтран гаргасан “Хан Алтай Бонд”-ын ажилтаараа ийнхүү “Шилдэг үнэт цаас гаргагч”-аар тодорлоо.

“Хан Алтай Бонд” нь биржийн бус зах зээлээс зорилтод 45 тэрбум, хоёрдогч арилжаанаас 16 тэрбум нийт 61 тэрбум төгрөгийг амжилттай босгож, 2022 онд стратегийн өндөр ач холбогдолтой төсөл болох “Хүдэр боловсруулах үйлдвэр” -ээ амжилттай ашиглалтад оруулж, Монголын баруун бүсийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.