“Макс гэр бүл” хөтөлбөр
“Макс Групп” нь “Макс гэр бүл” хөтөлбөрийнхөө хүрээнд сар шинийн баярыг угтан шилдэг 31 ажилтандаа 15–30 сая төгрөгийн орон байрны урьдчилгаа олгож, нийт 715,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, амьдралын орчин нөхцөлөө сайжруулахад нь томоохон дэмжлэг үзүүллээ.
“ХҮН ТӨВТ” бодлого, хүний нөөцийн тогтвортой хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Макс гэр бүл” хөтөлбөр нь 2001 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд нийт 471 ажилтандаа 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орон байрны урьдчилгаа олгожээ.
“Макс Групп” нь “Макс гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү ажилчдадаа дэмжлэг үзүүлэхээс гадна сар шинийн босгон дээр мөн шилдэг 21 ажилтандаа 90 гаруй сая төгрөгийн “Гадаадад аялах эрх”-ээр урамшуулж, шагналаа. Уг хөтөлбөрийн хүрээнд “Хан Алтай ресурс” ХХК-иас 4 ажилтан орон байрны дэмжлэг, 2 ажилтан гадаад аяллын эрхээр шагнууллаа.
Орон байрны дэмжлэгээр:
1. Б.Эрдэнэтулга /Ашиглалтын инженер/
2. П.Цагаанбаатар /Бутлуурын менежер/
3. Т.Оргилсайхан /Байгаль орчны ахлах мэргэжилтэн/
4. Б.Энхсайхан /Сургалтын ахлах мэргэжилтэн/
Гадаадад туршлага судлах аяллын эрхээр:
1. А.Цэцэгмаа /Кемп, дэд бүтцийн ахлах мэргэжилтэн/
2. Т.Энхжаргал /Төлөвлөлтийн инженер/ нар шалгарсан байна.
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.