Khan Altai

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнд Хан Алтай ресурс компанийн 14 ажилтан оролцож нийт 111 км замыг амжилттай дуусгалаа.

Уг марафонд Хан Алтай ресурс компанийн Тээвэр ложистикийн мэргэжилтэн Ш.Ганбат хагас марафон буюу 21 км замыг амжилттай дуусган барианд орж хамт олноо манлайллаа.

Хан Алтай ресурс компани нь ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалж уурхайн талбайд спортын талбай, фитнесс танхимыг ашиглалтад оруулсан билээ.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.