Урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ
Хан Алтай ресурс компани нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/-аас зээлийн санхүүжилт авах урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус зээлийн санхүүжилт шийдэгдсэнээр Хан Алтай ресурс компани нь Англи улсын MMD /Green Mining Solutions/ компанийн суурин бутлуурын үйлдвэрийг ашиглалтад оруулахад хөрөнгө оруулах юм. MMD суурин бутлуур нь эрчим хүч, цахилгаан зарцуулалт бага, тоосжилтыг бууруулах системтэй зэрэг байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх шийдлүүд бүхий дэлхийд алдартай суурин бутлуурын үйлдвэр юм.
Байгаль орчинд ээлтэй уг ногоон технологийг сонгосноор Монголд анх удаа уул уурхайн салбараас Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас санхүүжиж буй ЕСБХБ-ны ФИНТЕКК Хөтөлбөр (Уур Амьсгалын Өөрчлөлтөнд зорилсан Санхүү болон Технологи Дамжуулах Төв)-өөс 454 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг авахаар боллоо.
Бид цаашид “Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээх” эрхэм зорилгын хүрээнд, мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд хариуцлагатай уул уурхайн кодекийг чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэн ажиллана.
Баруун бүсийн хөгжлийн төлөө хамтдаа.
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.