Khan Altai

Хөлбөмбөгийн шигшээ баг мөнгөн медаль хүртлээ

“Mining Week X MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын уул уурхайн операторуудын холбооноос хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг хүнд машин механизмын операторуудын ур чадварын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Хан Алтай ресурс, Макс Машинери Индастри компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд 11 компанийн, 60 гаруй шилдэг хүнд машин механизмын операторууд 3-н өдрийн турш үндсэн 4-н техникийн төрөлд ур чадвараа сорьсон юм.

Тэмцээний экскаваторын төрөлд Хан Алтай ресурс компанийн экскаваторын оператор Т.Түвшинбаяр Тэргүүн байр, автогрейдерын төрөлд тус компанийн автогрейдерын оператор Б.Лутбаяр Дэд байр эзэлсэн амжилттай оролцлоо.

Тэргүүн байр эзэлсэн экскаваторын оператор Т.Түвшинбаяр нь 2025 онд Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдах операторуудын ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

Хан Алтай ресурс компани нь хүн төвт бодлогынхоо хүрээнд операторуудын ур чадварыг хөгжүүлэх, аюулгүй ажиллагааны соёлыг илүү сайжруулах, мэргэжлийн эрх олгох, мэргэшүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт, тэмцээн уралдааныг уурхайн талбайд тогтмол зохион байгуулахын зэрэгцээ бүс нутгийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажилладаг.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.