Khan Altai

Oлон улсын стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа

Хан Алтай ресурс ХХК үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа.

“Хан Алтай ресурс” ХХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, Үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани болох алсын харааны хүрээнд 2024 оны 11-р сарын 21-ний өдөр олон улсын удирдлагын тогтолцооны “Чанарын менежментийн систем – ISO 9001:2015”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн систем – ISO 45001:2018”, Байгаль орчны менежментийн систем – ISO14001:2015” стандартуудыг нэгдмэл байдлаар үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Олон Улсын Итгэмжлэлийн форум (The International Accreditation Forum) болон Австрали-Шинэ Зеландын /JAS-ANZ/ итгэмжлэл бүхий Австрали улсын BCert олон улсын батаггаажилтын аудитын компаниар амжилттай баталгаажуулж гурвалсан стандартын гэрчилгээгээ Австрали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Кэйти Смитээс гардан авлаа.

Хан Алтай ресурс ХХК нь цаашид үйл ажиллагаандаа талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлж, ажилтнуудынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг тасралтгүй сайжруулж, байгаль орчинд үүсч болох сөрөг нөлөөллийг тогтмол хянаж, хамгийн бага сөрөг нөлөөлөлтэй үйл ажиллагаа явуулахыг тасралтгүй зорьж байна. Мөн компани нь Олон улсын итгэмжлэлийн форум болоод Австрали-Шинэ Зеланд улсад итгэмжлэгдсэн гэрчилгээг хүлээн авснаар уул уурхайн салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх амлалтаа үе шаттай хэрэгжүүлсээр байна.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.