Оны шилдэг энтрепренёрээр “Хан Алтай Ресурс” ХХК тодорлоо
Хан Алтай ресурс компани нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын нэрэмжит Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2024” арга хэмжээнд “ENTREPRENEUR 2024 – МӨНГӨН МЕРКУРИ” шагналыг 2024 оны 12-р сарын 27-нд гардан авлаа.
Бид 2024 онд уурхайн үйл ажиллагаандаа аливаа аюул эрсдэлээс ангид байх, эрүүл аюулгүй ажлын байрны орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахын зэрэгцээ Монголд анх удаа Англи улсын MMD хүдэр бутлах суурин бутлуурыг нэвтрүүлж, нийт 6.4 км урттай хүдэр тээврийн туузан дамжуургыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр угсралт суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж чадлаа.
Хан Алтай ресурс компани нь “Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээх” эрхэм зорилгын хүрээнд, мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд хариуцлагатай уул уурхайн кодексийг чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцэж буй Хан Алтай ресурс компанийн нийт хамт олон, хамтран ажиллаж буй итгэлт харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Илүү сайхан Монголын төлөө хамтдаа.
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.