Khan Altai

“Макс гэр бүл” хөтөлбөр

“Макс Групп” нь сар шинийн босгон дээр шилдэг 54 ажилтандаа нийт 1.5 ТЭРБУМ төгрөгийн орон байрны дэмжлэг олгосон бөгөөд “Хан Алтай ресурс” ХХК-ийн 8 ажилтан уг дэмжлэгийн эзэд болж, тус бүр 20-40 сая төгрөгийн батламжийг өнөөдөр хүлээн авлаа.

Хүн төвт бодлоготой “Хан Алтай ресурс” ХХК нь ажилтнуудынхаа сайн сайхан байдлын төлөө цалин, урамшуулал, хөнгөлөлт, хангамжийг нэмэгдүүлэх олон төрлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдгийн нэгээхэн тод жишээ нь энэхүү “Макс гэр бүл” хөтөлбөр юм.

“Макс гэр бүл” хөтөлбөр нь 2001 оноос хойш тасралтгүй хэрэгжиж, энэ хугацаанд нийт 525 ажилтандаа 10 гаруй ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, орон байрны дэмжлэг, урамшууллыг хүртээжээ.

Хөтөлбөрт хамрагдаж, урамшлууллын эзэд болсон нийт ажилтнууддаа болон гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе !

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.