Khan Altai

Үйлдвэрлэлийн өдөрлөг 2025

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT)-ийн зохион байгуулсан “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨДӨРЛӨГ 2025” арга хэмжээ 2025 оны 4-р сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт 20 гаруй аж ахуйн нэгж оролцож, МГТИС болон Налайх дахь Политехник коллежийн оюутан залууст зориулан дадлагын хөтөлбөр, ажлын байрны мэдээлэл, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Хан Алтай ресурс компани нь тус өдөрлөгт анх удаа оролцож, хүний нөөц, сургалт хөгжлийн бодлого, компанийн үйл ажиллагааг танилцуулан, ажилд орох болон дадлага хийх сонирхолтой оюутнуудыг бүртгэж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Тус өдөрлөгт оролцсон оюутнууд Хан Алтай ресурс компанид дадлага хийх, ажилд орох шалгуур нөхцлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид карьерынхаа эхлэлийг тавих боломжууд бүрдсэн үйл явдал боллоо.

Та Хан Алтай ресурс компанийн нээлттэй ажлын байрны мэдээллийг https://www.zangia.mn/company/Khan-Altai-Reource-LLC -с авах боломжтой.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.