Тэтгэлэгт хөтөлбөр

Хан Алтай Ресурс ХХК нь орон нутагтай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-ний хүрээнд, үндэсний чадварлаг залуу боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, шилдгээр шалгарсан оюутнуудад батламж гардууллаа.
Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн бакалаврын ангид суралцаж буй оюутнуудын дунд гурван үе шаттайгаар зохион байгуулсан уг тэтгэлэгт хөтөлбөрт 8 оюутан шалгарч, тус бүр 3,500,000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардан авлаа.
Цаашид тус тэтгэлэгт хөтөлбөрийг дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн бакалаврын ангид суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Баруун бүсийн хөгжлийн төлөө хамтдаа!
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.