Khan Altai

“Ногоон бүс” төсөл

Хан Алтай Ресурс ХХК нь Нийгмийн хариуцлагын гэрээ болон Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд хэрэгжиж буй “Ногоон бүс” төслийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Уг ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын санаачилгаар “Спийд Аксон” ХХК-иар серверийн өргөтгөл, теле камерийн хяналтын систем болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэн, “Телекамерийн хяналтын дэд төв” ОНӨҮГазарт хүлээлгэн өглөө.

Төслийн хүрээнд үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд Говь-Алтай аймгийн хэмжээнд гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэх нөхцөл боломж сайжирч, камерын хяналтын системийн хүчин чадал, серверийн багтаамж нэмэгдэж байна. Мөн цаашид аймгийн бусад сумдыг энэхүү дэд төвтэй холбох суурь нөхцөлийг бүрдүүллээ.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.