Тусламжийн цуваа хүрч эхэллээ
“Макс Групп”, “Хан-Алтай Ресурс ХХК” -ийн зүгээс өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бигэр, Баян-Уул сумдын малчдад “115,000,000” төгрөгийн үнэ бүхий 4,200 ширхэг, 88,200 кг ногоон тэжээл, 200 шуудай хивгийг хүргэх тусламжийн 6 шаланз машины цувааг өнгөрсөн амралтын өдрүүдэд илгээсэн.
Уг тусламжийн цуваа Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын малчдад өнөөдөр хүрч эхэлсэн бөгөөд цаашлаад Бигэр, Баян-Уул сумдын малчдад хүргэхээр шуурхайлан ажиллаж байна.
Энэхүү тусламжийн цувааг Макс Групп нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй хөдөлмөр, эдийн засгийн өсөлтийг дэмжих “Чадамжит Монгол” бодлогынхоо хүрээнд” хүргэж буй бөгөөд цагаан зудын нөхцөл байдалтай байгаа энэ хүнд цаг үед малчдад тодорхой хэмжээний дэм болж буйг малчид онцолж, талархал илэрхийлж байна.
Цагаан зудын нөхцөл байдал дунд малчдад тусламжийн цувааг шуурхай хүргэхээр ажиллаж буй тусламжийн багийнхандаа халуун талархал илэрхийлье.
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.