Khan Altai

Тогтвортой хөгжил ба уул уурхай

“Mining Week X MinePro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт арга хэмжээнд Хан Алтай ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.БАТПҮРЭВ “Тогтвортой хөгжил ба уул уурхай” сэдвээр илтгэл танилцуулж, “Уул уурхайн ханган нийлүүлэлт, сорилт ба боломж” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцлоо.

Тэрээр илтгэлдээ тогтвортой хөгжлийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн олон улсын бодлого чиглэл болоод Хан Алтай ресурс ХХК-ийн байгаль орчин, орон нутаг, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, цаашдын бодлого төлөвлөлтийн талаар хуваалцлаа. Мөн илтгэлийн төгсгөлд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудад хандан хариуцлагатай уул уурхайн кодекст нэгдэж, Монгол улсын хөгжил цэцэглэлтэд хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Хан Алтай ресурс ХХК нь “Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээх” эрхэм зорилгын хүрээнд, мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүлэгч гишүүн байгууллагын хувьд хариуцлагатай уул уурхайн кодексийг чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэн ажилладаг билээ.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.