Khan Altai

Вестерн Монголиан Лаборатори

“Вестерн Монголиан Лаборатори” нь олон улсын стандарт хангасан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

“Хан Алтай Ресурс” ХХК-ийн дэргэдэх “Вестерн Монголиан Лаборатори” нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг ханган, Үндэсний Итгэмжлэлийн Төвөөр итгэмжлэгдэж, Итгэмжлэлийн гэрчилгээг гардан авлаа.

Энэхүү итгэмжлэл нь тус лаборатори сорилт шинжилгээний үр дүнгийн үнэн бодит байдлыг хангаж, Чанарын Менежментийн Тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байгааг баталгаажуулж буй чухал алхам юм. Тус лабораторийн туршилт, сорилт шинжилгээний үр дүн нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой боллоо.

Цаашид бид олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ лабораторийн чадавхаа улам бүр нэмэгдүүлэн, Монгол Улсын баруун бүсийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно.

Хан Алтай ресурс ХХК-ийн дэргэдэх
Вестерн Монголиан Лаборатори

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.