Khan Altai

Макс кап 2025

Макс группийн салбар компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “МАКС КАП 2025” тэмцээнд Хан Алтай ресурс компанийн шигшээ баг “Save the Mazaalai” уриатайгаар АМЖИЛТТАЙ оролцлоо.

Нийт 18 компанийн эрэгтэй, эмэгтэй багийн 439 тамирчин оролцсон уг тэмцээнд Хан Алтай ресурс компанийн шигшээ баг:
🏀Сагсан бөмбөг /Эрэгтэй/ – 🥈Мөнгөн медаль
🏐Гар бөмбөг /Эрэгтэй/ – 🥉Хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа.

Мөн Хан Алтай ресурс компанийн Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин С.Тэлегэн шилдэг холбон тоглогч, С.Алтаншагай шилдэг шидэгч, Гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин М.Энхсайхан шилдэг холбогчоор тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа спортын болон ажлын өндөр амжилт хүсье.

#savethemazaalai
Илүү сайхан Монголын төлөө

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.