Khan Altai

“Хан Алтай Ресурс” ХХК, МГТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“Хан Алтай Ресурс” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд инженерийн мэргэжлийг сонирхох, сонгох сурагч, залуусын тоог нэмэгдүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг, өндөр ур чадвартай инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” (МГТИС) German Mongolian Institute for Resources and Technology – GMIT-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
– Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх
– Оюутнуудыг мэргэжлийн дадлага, сургалт, судалгаанд хамруулах
– Инженерүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх
– Дотоод, гадаадын эрдэм шинжилгээ, хэлэлцүүлэгт хамтран оролцох
– Салбарын мэдлэг, туршлагаа харилцан солилцох зэрэг олон чиглэлд хамтран ажиллана.

Санамж бичигт “Хан Алтай ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батпүрэв, МГТИС-ийн Ректор Б.Батцэнгэл нар гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад инженерийн боловсролыг хөгжүүлэх, техник, технологийн салбарт өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.