Гэрээний мэргэжилтэн
Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал анкетаа info@khanaltai.mn хаягт илгээнэ үү.
Үндсэн үүрэг
- Бараа материал, ажил үйлчилгээ болон түүний үнийн судалгаа хийх
- Судалгааг нэгтгэн дүгнэх, задлах шинжлэх, боловсруулалт хийх, танилцуулах
- Бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл бэлдэх, хянах, зөвлөгөө өгөх
- Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах
- Гэрээний гүйцэтгэлийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд асуудал шийдвэрлэх
- Байгууллагын ERP программыг зохих журмын дагуу бүрэн ашиглах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнээс дээш боловсролтой эрх зүйч, санхүү эдийн засагч, олон улсын менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжилтэй, 3 ба түүнээс дээш ажлын туршлагатай
- Байгууллага, хувь хүмүүстэй хэлцэл хийх чадвартай
- Гэрээ, хэлцлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх чадвартай
- Аливаа мэдээллийг нэгтгэн дүгнэх, задлах шинжлэх чадвартай
- Англи хэл дээр гэрээ, хэлцэл хийх чадвартай /Бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй/
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.