Мэдээ

Үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани

Экскаваторын оператор Т.Түвшинбаяр эх орноо төлөөлнө

Экскаваторын оператор Т.Түвшинбаяр эх орноо төлөөлнө

MiningWeek & MinePro 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “National Operator Challenge” тэмцээнд Хан Алтай ресурс ХХК-ийн Экскаваторын оператор Т.Түвшинбаяр тэргүүн байр эзэлсэн билээ.

Тэрээр энэхүү амжилтаараа эх орноо төлөөлөн Их Британи улсад зохион байгуулагдах Plantworx | Operator Challenge-2025 тэмцээнд оролцож, дэлхийн шилдэг операторуудтай мөр зэрэгцэн өрсөлдөхөөр өнөөдөр мордож байна.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ур чадвараа дэлхийд харуулах Т.Түвшинбаяртаа амжилт хүсье!