Бидний түүх

Үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани

Хан Алтай Ресурс

Бидний түүх

“Хан Алтай Ресурс” ХХК нь Монгол Улсын баруун бүсийн уул уурхайн салбарыг хариуцлагатайгаар томоохон алтны ордуудын хайгуул, ашиглалт, хөгжүүлэлтээр сэргээн хөгжүүлэхэд зориулагдсан бөгөөд бүс нутгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ байгаль орчин, нийгмийн хамгийн өндөр стандартыг мөрдөж ажилладаг.

2018
2018

Хан Алтай алтны үндсэн ордыг нээн илрүүлэв.

SRK Consulting-аар хайгуулын JORC хяналтын тайлан хийлгэж, ALS Metallurgy Aus-ын металлургийн судалгааг амжилттай хэрэгжүүлэн, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг АМГТГ-аар батлуулж, SRK-ийн тогтоосон 41.6 тн алтны нөөцийг JORC стандартаар баталгаажуулан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулсны үндсэн дээр MV-021537 тоот ашиглалтын лицензийг хүлээн авсан.

2019
2019
2020
2020

Хүдэр тээврийн замын ажил эхэлж, исэлдсэн хүдрийн нөөцийг тооцон Улсын нөөцийн санд бүртгүүлэн, 38,000 м өрөмдлөгийн ажлыг зэрэг эхлүүлэв.

JORC стандартын дагуу SRK Consulting-ийн 2020 оны хайгуулын мэдээллээр нөөцийг 86.73 тонн алт (2.75 M Oz) болгон шинэчилж, 40,000 м өрөмдлөгийн ажлыг эхлүүлэн, ХБҮ, кемп болон дэд бүтцийн барилгын ажлыг зэрэг эхлүүлэв.

2021
2021
2022
2022

Хүдэр боловсруулах цогцолбор болон урвалжийн агуулахыг Улсын комисст хүлээлгэн өгч, МХГ-ын байцаагчийн дүгнэлт гаргуулан, БОННҮ батлуулсны зэрэгцээ хүдэр бутлалт, нуруулдалтыг эхлүүлж, анхдагч хүдэр боловсруулах технологийн туршилт-судалгааг явуулсан.

Уусгалт эхэлж металл тушаалт хийгдэн, кемп, оффис, лаборатори болон засварын шопын барилга баригдаж, нуруулдан уусгах 7, 8, 9-р талбайн бэлтгэл ба шугам хоолойн угсралт хийгдэн, нөөц нэмэгдүүлэх хайгуулын ажлууд параллельээр үргэлжилсэн.

2023
2023
2024
2024

Жилд 4 сая тн хүдэр бутлах хүчин чадалтай суурин бутлуур ашиглалтад орж, уулын болон бутлуурын хүчин чадал, флит өргөжсөнөөр флотацийн аргаар анхдагч хүдэр боловсруулах боломж бүрдэж, энэхүү үйлдвэрийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон шаардлагатай зөвшөөрлүүдийг авч эхэлсэн.