Далайн түвшнээс дээш 2,600м өндөрт байрладаг нь одоогоор Монгол улсын хэмжээнд хамгийн өндөрт нээгдсэн ил уурхай
“Хан Алтай Ресурс” ХХК-ийн уурхайн талбай нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багт байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос ойролцоогоор 1,000 км, аймгийн төвөөс 100 км зайд оршдог. Олон улсын JORC стандартын нөөцийн тайлангаар тус ордод 86.73 тонн алтны нөөц тогтоогдсон байна.

“Хан Алтай Ресурс” ХХК нь уул уурхайн салбарт дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангасан тогтвортой хөгжлийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэгч үндэсний компани юм. Манай компанийн бүхий л үйл ажиллагаа 100 хувь Монгол инженер, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурлан хэрэгжиж байна.
Төслийн эхний үе шатанд жилд 3 сая тонн исэлдсэн хүдрийг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулах бөгөөд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, шаардлагатай инженерийн дэд бүтцийг цогцоор нь хэрэгжүүлсэн.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор уурхайн үйл ажиллагаа тогтвортой эхэлж, хүдрийг үр ашигтай баяжуулах, цаашлаад анхдагч хүдрийг боловсруулах үйлдвэрийн хөгжлийн суурийг амжилттай бүрдүүлсэн.


Төслийн хоёрдугаар үе шатанд жилд 5 сая тонн үндсэн буюу анхдагч хүдрийг хөвүүлэн баяжуулах, исэлдүүлэх болон CIL технологиор боловсруулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиудыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Үүний хүрээнд 6.3 км урт, эрчим хүч үйлдвэрлэгч туузан дамжуурга, суурин бутлуурын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж байна.
Уг үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор уурхайн нийт хүчин чадал нэмэгдэж, олборлолт, үйлдвэрлэл урт хугацаанд тогтвортой явагдах бөгөөд цаашлаад үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний хэмжээ мэдэгдэхүйц өсөх бодит нөхцөл бүрдэх юм.

2018–2024 онд нийт 189,000 метр хайгуулын өрөмдлөг, геологийн судалгааг гүйцэтгэж, Хан Алтай ордын нөөцийг тодорхойлох болон өргөтгөх ажил хийгдсэн.
Олон давхар бүхий хаягдлын байгууламжийг олон улсын байгаль орчны стандартад нийцүүлэн барьж ашиглалтад оруулсан.
Уурхай болон кэмпийн бүсийг бүрэн хамарсан 4G LTE холбооны цамхагийг байгуулж, өндөр хурдны дата, найдвартай дуу хоолойн холболтыг хангаад байна.
Ил уурхайн бүсээс боловсруулах үйлдвэр рүү хүдэр тээвэрлэх зориулалттай технологийн, хүнд даацын зориулалттай 8.5 км замыг ашиглалтад оруулсан.
Уурхайн үндсэн болон нөөц цахилгаан хангамжийг бүрдүүлэх зорилгоор дэд станц, дизель генераторын станцуудыг байгуулсан.
Уурхайн техник, тоног төхөөрөмжийг тасралтгүй шатахуунаар хангах зориулалттай анхны шатахуун түгээх станцыг барьж ашиглалтад оруулав.
Нийт 10.8 км урттай, 35 кВ-ын ЦДАШ-ыг барьж ашиглалтад оруулснаар нэгдсэн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.
Төслийн I үе шатны хүрээнд жилд 3 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг амжилттай байгуулсан.
Ундны болон үйлдвэрлэлийн ус хангамжийн төвлөрсөн систем, мөн гал түймэр, онцгой байдлын зориулалттай усан сангуудыг байгуулсан.
Ногоон байгууламжийн хөтөлбөрийн хүрээнд уурхайн талбай болон бүс нутагт үрсэлгээ, мод нийлүүлэх зорилготой мод, ургамалын хүлэмжийг ашиглалтад оруулав.
Уурхайн болон кэмпийн бүсээс үүсэх ахуйн бохир усыг орчин үеийн стандартын дагуу цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулсан.
Тохьлог, орчин үеийн тав тухай 460 ажилтны орон сууц, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх танхимуудыг ашиглалтад оруулсан.
Уурхайн талбайд байрлаж буй ажилтнуудад зориулсан их бүрэн тоноглогдсон гал тогоо, тав тухтай хоолны заалыг ашиглалтад оруулсан.
Жилд 4 сая тонн хүдэр бутлах хүчин чадалтай Англи улсын MMD суурин бутлуурын үйлдвэрийг байгуулсан.
Сэлбэг материалын төв агуулах, хүнд машин механизмын засварын төвийг ашиглалтад оруулсан.
Боловсруулах үйлдвэрийн чанарын хяналт, металлургийн шинжилгээ хийх орчин үеийн лабораторийг байгуулсан.
Захиргаа, сургалтын танхим, эмнэлэг, фитнесс зэргийг нэгтгэсэн барилгыг ашиглалтад оруулсан.
Ил уурхайгаас боловсруулах үйлдвэр хүртэл хүдэр тээвэрлэх 1,150 т/ц хүчин чадалтай, 6.3 км урт туузан дамжуургыг ашиглалтад оруулсан.
Ажилтнуудын амьдрах орчин, тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор 240 хүний багтаамжтай АОС, саун, бассейны барилгын ажлыг эхлүүлэхэв.
Ажилтнуудын амралт, чөлөөт цагийг дэмжих зорилгоор спорт заал, лаунж, олон төрлийн гадна спортын талбайг байгуулж байна.
Шатахууны нөөцийн багтаамжийг 1,000 тоннд хүргэснээр уурхайн техник, цахилгаан үүсгүүрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэж байна.
Шатахууны нөөцийн хэмжээ 1,000 тоннд хүрч, уурхайн техник, цахилгаан үүсгүүрийн тасралтгүй ажлыг хангах боломж бүрдэж байна.
Хан Алтай Ресурс компанийн уурхайн талбай нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Наран багт байрладаг бөгөөд УБ хотоос 1,000км, аймгийн төвөөс 100км зайд байрладаг.