Компанийн тухай

Үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани

About image
Танилцуулга

Хан Алтай Ресурс ХХК

Монгол Улсын баруун бүсийн уул уурхайн салбарыг орчин үеийн технологи, хариуцлагатай үйлдвэрлэлийн соёлд тулгуурлан хөгжүүлэх нь бидний стратегийн үндсэн чиглэл юм. Бид бүс нутгийн байгалийн баялаг, түүний дотор улсын эдийн засагт чухал нөлөөтэй алтны ордыг эргэлтэд оруулах замаар уул уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг бий болгохыг зорьж байна. Уурхайн ашиглалтаар дамжуулан орон нутагт урт хугацаанд хадгалагдах, тогтвортой ажлын байр олноор бий болгох, мэргэшсэн ажиллах хүчийг хөгжүүлэх, орон нутгийн бизнес, үйлчилгээний сүлжээг дэмжих нь бидний нэн тэргүүний зорилт юм.

Хан Алтай Ресурс

Алсын хараа ба Эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА

Үндэсний шилдэг, нэр хүндтэй уул уурхайн компани болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой, нийгмийн хариуцлагатай дэлхийд өрсөлдөх алтны уурхайг бүтээн байгуулж, Монгол улсын баруун бүсийн хөгжлийг хамтран бүтээнэ.

Хан Алтай Ресурс

Баримтлах таван зарчим

Хамтран ажиллах
Хамтран ажиллах

Бид амжилтаар манлайлж, ёс зүйгээр үлгэрлэн, хамтын хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ.

Хариуцлагаа ухамсарлах
Хариуцлагаа ухамсарлах

Бид ажил амьдралдаа хариуцлагатай хандаж, үнэнч шударгаар хөдөлмөрлөнө.

Ур чадвараа хөгжүүлэх
Ур чадвараа хөгжүүлэх

Бид суралцах хүсэл эрмэлзэлтэй, өөрийн болон бусдын ур чадварыг байнга хөгжүүлнэ.

Хүндэтгэлтэй харилцах
Хүндэтгэлтэй харилцах

Бид бие биенээ хүндэтгэж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлнэ.

Эрүүл, аюулгүй ажиллагаа
Эрүүл, аюулгүй ажиллагаа

Бид гэр бүл, хамт олныхоо аюулгүй байдалд анхаарч, эрүүл орчин бүрдүүлнэ.