Хан Алтай ресурс ХХК-ийн Хүн ба байгууллагын соёлын газраас санаачлан зохион байгуулдаг “Хүнд машин механизмын операторуудын мэргэжлийн ур чадварын тэмцээн” уурхайн талбайд 2 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн нь компанийн баримтлах 5 зарчмын нэг болох “Ур чадвараа хөгжүүлэх” зарчимд тулгуурлан, операторуудынхаа мэргэжлээрээ бахархах, үнэ цэнийг түгээн ойлгуулах, харилцан туршлага солилцох, ур чадвараа ахиулах зорилготой юм.




