“Хан Алтай ресурс” ХХК нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг алдаршуулдаг МҮХАҮТ-ын “Entrepreneur” шагналд дахин шалгарч “Тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжүүлэгч Энтрепренёр” компаниар шалгарлаа.
Энэхүү шагнал нь компанийн үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитоор хэрэгжүүлж, урт хугацаанд тогтвортой үнэ цэнийг бүтээж буй бодлого, санаачилгыг үнэлсэн үйл явдал боллоо.
Хан Алтай ресурс нь: Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих, Аюулгүй ажиллагааг хангах, Ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх зэрэг тогтвортой хөгжлийн бодлогыг үйл ажиллагааныхаа бүх түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна.


