Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Good Workplace Awards 2025” үндэсний шалгаруулалтад Хан Алтай ресурс ХХК нь “BEST EMPLOYER BRANDING” буюу “Ажил олгогчийн шилдэг брэнд” ангилалд шалгарч, нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
Хан Алтай ресурс ХХК нь ажилтнуудынхаа сайн сайхан байдал, мэргэжлийн хөгжил, тогтвортой байдлыг чухалчлан, ил тод, шударга, хүндээ ээлтэй хүн ба соёлын бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Мөн ажил олгогчийн дотоод болон гадаад брэндингийг уялдаа холбоотойгоор хөгжүүлж, олон талт байдал, тэгш хүртээмжийг бодит үйл ажиллагаандаа шингээн ажилласны үр дүнд энэхүү шагналыг хүртлээ.
Цаашид Хан Алтай ресурс ХХК нь бидний үнэт зүйл болох хүмүүн баялгийг дээдэлж, хүн төвт бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж, салбартаа манлайлах болно.


