Монголын Хүний нөөцийн ажилтны өдрийг тохиолдуулан Макс группийн зүгээс салбар компаниудынхаа оны онцлох багийг жил бүр тодруулдаг бөгөөд Хан Алтай ресурс компанийн Хүн ба байгууллагын соёлын газар нь “Оны онцлох олон талт, эрх тэгш байдал болон оролцоог дэмжигч хүний нөөцийн баг”, “Оны онцлох стратеги, талант удирдлагаар манлайлагч хүний нөөцийн баг” гэсэн хоёр номинацид тус тус шалгарлаа.
Энэхүү амжилт нь бидний үнэт зүйл болох хүмүүн баялгийг дээдэлсэн, хүн төвтэй, шударга, ил тод, хөгжлийг дэмжсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буйг илтгэсэн үйл явдал боллоо
Хүн бүрийн оролцоо, хамтын хүч хөдөлмөр, итгэл зүтгэлээрээ “Хан Алтай ресурс” ХХК-ийн соёлыг бүтээлцэж буй нийт хамт олондоо баяр хүргэе!


