Уурхайн тогтвортой ханган нийлүүлэгчдийг бэлтгэх, орон нутгийн бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх , эдийн засгийг чадавхыг бэхжүүлэх зорилготой BIZAltai өдөрлөгийг 2024 оны 1-р сарын 22-нд “Мазаалай театрт” амжилттай зохион байгууллаа. Хан Алтай ресурс компани нь Говь-Алтай аймгийн засаг дарга, Есөнбулаг сумын засаг даргатай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-ны хүрээнд жил бүр 5 дэд хөтөлбөрийн 14 зорилт бүхий “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ыг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
Тус хөтөлбөр нь: Соёлын өвийг хамгаалах, Орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, Орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих, Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ
зэрэг 5 зорилтын хүрээнд хэрэгждэг бөгөөд орон нутагт эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох, иргэдийн боловсрол, эрүүл аюулгүй амьдралын орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн оролцоотой байгаль хамгаалал, хяналт, шинжилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг онцлогтой хөтөлбөр юм.

