Khan Altai

Мэргэшсэн, чадварлаг, тогтвортой ажиллах хүч

Бид “Хан Алтай ресурс” компанийн Эрхэм зорилго, Үнэт зүйлс, Алсын хараа болон Бизнесийн ёс зүй, эерэг харилцаа, хандлагыг баримтлахыг хичээн ажиллаж байна.

Хүний нөөцийн бодлого нь мэргэшсэн, чадварлаг, тогтвортой ажиллах хүчнээр компанийн хүний нөөцийг сонгон шалгаруулж бүрдүүлэх, ажилтан бүрд өөрийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчлан ажиллах ажлын байрны таатай орчныг бий болгох, тэдний идэвх зүтгэл, санал, санаачилга, бүтээлч байдлыг үргэлж дэмжих, суралцаж, хөгжих боломжийг олгох, эвсэг, нэгдмэл хамт олныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.

Ажиллагчдын өсөлт

Ажилчдыг харьцуулалт

Хан Алтай Ресурс компани нь уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах, эрүүл ахуйн менежментийг цогт системээр нь нэвтрүүлж байна.

Хан Алтай Ресурс компани нь ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийн судалгаа хийж, түүнийг дээшлүүлэх арга замыг боловсруулж, бүтээмжийг дээшлүүлэн нэмэгдүүлэх хэд хэдэн хөтөлбөр боловсруулж ажиллаж байна.

Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.