Байгаль орчны менежментийн хөтөлбөр
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь аюулгүй, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлж, орон нутагт эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох, иргэдийн боловсрол, эрүүл аюулгүй амьдралын орчинг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн оролцоотой байгаль хамгаалал, хяналт, шинжилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
Хөтөлбөр нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хэрэгжих ба сумын засаг дарга, орон нутгийн иргэдийн санал, аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан урт болон богино хугацаанд дараах хөтөлбөрүүдийн дагуу хэрэгжүүлнэ.
- Байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг суурь судалгаанд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бодитой тодорхойлж сөрөг нөлөөллийг бууруулах, учруулсан хохирлыг арилгах арга хэмжээг байнга авч хэрэгжүүлнэ.
- Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн ил тод нээлттэй хамтын оролцоотой байгаль орчны цогц менежментийг хэрэгжүүлнэ.
“Хан Алтай ресурс” ХХК нь байгаль орчны үндсэн шаардлагуудыг үндэслэн жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж БОАЖЯ-аар батлуулан биелэлтийг ханган ажилладаг бөгөөд 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төслийн БОННҮ-д тусгагдсан сөрөг нөлөөллүүдэд хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Байгаль орчны үнэлгээ
Танд компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай.